Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Реппер Кейни Уэст, Ким Кардашиан нар Угандагийн Ерөнхийлөгчид пүүз бэлэглэжээ

Дээрх бэлгийг Ерөнхийлөгч хүлээн авсныхаа дараа “Чи энэ пүүзний санааг гаргасан уу. Үнэхээр гайхалтай байна” хэмээжээ. Уг пүүз дээр Ким “Би итгэж байна” хэмээсэн бол Кейни “Бурхны адислал” гэж бичсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Реппер Кейни Уэст, Ким Кардашиан нар Угандагийн Ерөнхийлөгчид пүүз бэлэглэжээ
Реппер Кейни Уэст, Ким Кардашиан нар Угандагийн Ерөнхийлөгчид пүүз бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар Уганда Улсад зочилсон талаар “www.huffingtonpost.com” сайт мэдээллээ.

Тэд зочлолынхоо үеэр Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевенитэй уулзаж, “Yeeezy” брэндийн цагаан өнгийн пүүз бэлэглэсэн байна. Мөн шинэ цомгийнхоо ажилаар ирснээ дуулгажээ.

Дээрх бэлгийг Ерөнхийлөгч хүлээн авсныхаа дараа “Чи энэ пүүзний санааг гаргасан уу. Үнэхээр гайхалтай байна” хэмээжээ. Уг пүүз дээр Ким “Би итгэж байна” хэмээсэн бол Кейни “Бурхны адислал” гэж бичсэн аж.

Ерөнхийлөгч “Кейни, Ким нар Угандад тавтай морил” гэж хэлжээ.

Хуваалцах