Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони эгшиглэнэ

Тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт Испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони эгшиглэнэ
Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфони эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

Улсын Филармонийн симфони найрал хөгжим ХБНГУ-ын нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар бэлтгэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт Испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдох аж.

“Алсо Спрач Заратустра” бүтээл Монголд анх удаа эгшиглэх бөгөөд Симфони найрал хөгжим нийт 90 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох гэнэ.

Удирдаачаар Д.Нямдаш, хөтлөгч, тайлбарлагчаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ажиллах юм байна.

Хуваалцах