Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рики Мартин “диваажингаас” мэндчилжээ

Латин Америк дуучин Рики Мартиныг он солигдох мөчид авто машины осолд орж нас барсан талаарх мэдээлэл, дүрс бичлэг энэ сарын 3-наас онлайн ертөнцөөр тарсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рики Мартин “диваажингаас” мэндчилжээ
Рики Мартин “диваажингаас” мэндчилжээ. Зураг: МҮОНРТ

Латин Америк дуучин Рики Мартиныг он солигдох мөчид авто машины осолд орж нас барсан талаарх мэдээлэл, дүрс бичлэг энэ сарын 3-наас онлайн ертөнцөөр тарсан. Харин үүнд дуучин өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр “Диваажингаас мэндчилж байна” хэмээн бичсэн байна.

Мөн “Straits Times” сонинд “Дуу хөгжим, үдэшлэг, романтик мөчүүдээр дүүрэн маш сонирхолтой жил эхэлж байна” гэж ярьжээ. Дашрамд дурдахад, энэ мэт алдартнуудыг “үхүүлдэг” хуурамч мэдээлэл өмнө ч гарч байсан билээ. Өнгөрсөн онд л гэхэд дуучин Майли Сайрус, жүжигчин Морган Фримен нарыг нас барсан тухай худал мэдээ гарч байсан юм. Түүнчлэн “Youtube” сайтад тавигдсан Рики Мартины үхэлтэй холбоотой хуурамч дүрс бичлэг 20 цагийн дотор 175 мянган хандалт авсан байна.

Хуваалцах