Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Рио 2016: 42 км-ийн марафон гүйлтийн ялагчид тодорлоо

Дөнгөж сая “Рио 2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээний аваргууд тодорлоо.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: 42 км-ийн марафон гүйлтийн ялагчид тодорлоо
Рио 2016: 42 км-ийн марафон гүйлтийн ялагчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая “Рио 2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 42 км-ийн марафон гүйлтийн тэмцээний аваргууд тодорлоо. Энэ төрлийн алтан медалийн эзнээр Кенийн тамирчин Жемима Желегат Сумгонг /Jemima Jelagat Sumgong/ 2:24:04-ийн амжилттайгаар хүртэхээр боллоо.

Харин мөнгөн медалийг Бахрейны тамирчин Юнис Жепкирью Кирва /Eunice Jepkirui Kirwa/ 2:24:13, хүрэл медалийг Этиопын тамирчин Гензебе Дибаба /Genzebe Dibaba/ 2:24:39 секунтийн амжилтаар тус тус хүртэж байна.

Дашрамд дуулгахад Марафон гүйлийн рекордыг 2012 оны Лондонгийн олимпод Кенийн тамирчин Элиуд Кипчоге 2:03:05 секундын амжилтаар шинэчилж байсан түүхтэй бөгөөд энэ удаад энэхүү рекорт эвдэгдсэнгүй.

Хуваалцах