“Рио-2016”-д М.Уранцэцэг жингийнхээ бөхчүүдийг тэргүүлж барилдана
"Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 6-нд уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан болно.
Мэдээллийн алба

"Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 6-нд уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаан болно.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг “хөтөлж” барилдана. Тэрбээр А хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд дэлхийн чансааны наймд бичигдэж буй оюутны “Универсиад” наадмын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюүньтай нэг хэсэгт орно. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл В хэсэг буюу чансааны дөрөв, тавдугаарт бичигдсэн олимпийн аварга Бразилийн Сара Менезес, Испаний Жулия Фигуроа нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой юм.
Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондотой D хэсэгт өрсөлдөхөөр боллоо.
"Рио-2016" олимпийннаадмын 48 кг-ынжиндзодоглохбөхчүүд
MUNKHBAT Urantsetseg (MGL)
PARETO Paula (ARG)
KONDO Ami (JPN)
MENEZES Sarah (BRA)
FIGUEROA Julia (ESP)
GALBADRAKH Otgontsetseg (KAZ)
CSERNOVICZKI Eva (HUN)
JEONG Bokyeong (KOR)
VAN SNICK Charline (BEL)
RISHONY Shira (ISR)
PAYET Laetitia (FRA)
UNGUREANU Monica (ROU)
MESTRE ALVAREZ Dayaris (CUB)
MOSCATT Valentina (ITA)
VAN Ngoc Tu (VIE)
CHERNIAK Maryna (UKR)
CARRILLO Edna (MEX)
KIM Sol mi (PRK)
RATIARISON Asaramanitra (MAD)
DOLGOVA Irina (RUS)
RAYNER Chloe (AUS)
LOKMANHEKIM Dilara (TUR)
LIMA Taciana (GBS)


















