Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ

Хүндийн өргөлтийн 94 кг-ийн жингийн тэмцээн “Риоцентро” пабилионд болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ
Рио 2016: Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хүндийн өргөлтийн 94 кг-ийн жингийн тэмцээн “Риоцентро” пабилионд болж өндөрлөлөө. Хүнд жингийн дэлхийн шилдэг тамирчдын дунд өрнөсөн энэхүү төрөлд Иран улсын хүндийн өргөлтийн тамирчин Сохраб Муради тэмцээний нийлбэр дүнгээр 403 кг-ийг өргөж, олимпийн аварга боллоо. Ийнхүү Иран улс хүндийн өргөлтийн төрлөөс хоёр дахь алтан медалиа хүртэж байгаа юм.

Харин хүндийн өргөлтийн 94 кг жингийн мөнгөн медалийг Беларусын тамирчин Вадим Стрельцов 395 кг-ийг өргөснөөр хүртсэн бол Латвийн тамирчин Ауримас Дидзбалис 392 кг-ийг өргөж олимпийн наадмын хүрэл медалын эзэн боллоо.

Хуваалцах