РИО 2016: О.Үйтүмэн Болгарын бөхөд цэвэр ялагдлаа /Бичлэг/
Барилдааны явцад О.Үйтүмэн хоёрдугаар үед 6:4-ийн харьцаатай оноогоор илүүрхэж байсан ч сүүлийн хоёр секундэд тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровт цэвэр ялагдлаа.
Мэдээллийн алба

“Рио-2016” зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг жинд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн дөнгөж сая барилдлаа. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой учраа таарсан.
Барилдааны явцад О.Үйтүмэн хоёрдугаар үед 6:4-ийн харьцаатай оноогоор илүүрхэж байсан ч сүүлийн хоёр секундэд Болгарын бөх Ганев Михаил Петровт цэвэр ялагдлаа.

Хэрэв Болгарын бөх финалд үлдвэл О.Үйтүмэн дагах барилдаан хийж олимпийн наадмыг үргэлжлүүлэх боломжтой болж байна.
Бичлэг үзэх бол зурагны доод талд дарна уу.


















