Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Рио-2016" олимпийн бамбар Хилийн цэргийн ангиудаар аялж байна

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпын наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар Сэлэнгэ аймгийн хилийн ангиудаар аялж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Рио-2016" олимпийн бамбар Хилийн цэргийн ангиудаар аялж байна
"Рио-2016" олимпийн бамбар Хилийн цэргийн ангиудаар аялж байна. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпын наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар Сэлэнгэ аймгийн хилийн ангиудаар аялж байна.

БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Д.Дулмаа, Гавьяат тамирчин Б.Гэлгээ болон Хувьсгалын тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Чойндон, М.Батхуяг, Т.Ишжамц нарын алдартнууд төрөн гарсан хилийн цэргийн түүхт 0101-р ангид олимпын бамбар хүрэлцэн ирлээ.

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн, МҮОХ-ны ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Мөн Сэлэнгэ аймгийн хилийн 0243 дүгээр ангийн хувьд “РИО-2016” олимпын бамбарыг хүлээж аваад 421 км хилийн хэсэг, хилийн бүх застав харуулуудаараа аялуулсан байна. Түүнчлэн Олимпын наадмын буухиа аяныг бүх иргэдээ оролцуулан зохион байгуулж байна.

Хуваалцах