Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв

Тэд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү жагсаалд иргэдээс гадна урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж, нэгдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв
“Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд боллоо.

Олон иргэн хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн уриа лоозон барьж алхсан бөгөөд тэдний дунд “Рио-2016” зуны олимпийн наадмын баатрууд болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар байсан юм.

Мөн Монгол Улсын харцага О.Хангай ч байр сууриа илэрхийлж байгаа харагдав.

29683077_1277330075731254_252294079658842591_n

Тэд хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ. Энэхүү жагсаалд иргэдээс гадна урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж, нэгдсан юм.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалд ойролцоогоор 30 мянган гаруй иргэн оролцжээ.

Хуваалцах