Робби Уильямс үзэгчид рүү дунд хуруугаа гаргав
Британийн алдарт поп дуучин Робби Уильямс өчигдөр Москва хотноо эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр телевизийн үзэгчид рүү дунд хуруугаа гаргасан нь Британийн хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлд өртөв.
Мэдээллийн алба

Энэ талаар ёслолын ажиллагааны найруулагч Илья Авербух мэдэгдсэнийг "Риа Новости" агентлаг дамжууллаа. “Робби Уильямсыг ийм үйлдэл гаргасныг огт ойлгохгүй байна” гэсний дээр дуучин энэ үйлдлээрээ Орост хандаагүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.