Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роботуудын тулааныг онлайнаар шууд дамжуулж байна

БНСВУ-ын Нинг Бинг хотод болж байгаа “Робокон-2018” тэмцээнийг МҮОНРТ-ийн үндсэн цахим хуудас www.mnb.mn, фэйсбүүк хуудас "Mongolian National Broadcaster" Монголын үзэгчдэдээ 2018 оны наймдугаар сарын 26-ны Ням гарагийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роботуудын тулааныг онлайнаар шууд дамжуулж байна
Роботуудын тулааныг онлайнаар шууд дамжуулж байна. Зураг: МҮОНРТ

БНСВУ-ын Нинг Бинг хотод болж байгаа “Робокон-2018” тэмцээнийг МҮОНРТ-ийн үндсэн цахим хуудас www.mnb.mn, фэйсбүүк хуудас "Mongolian National Broadcaster" Монголын үзэгчдэдээ 2018 оны наймдугаар сарын 26-ны Ням гарагийн 13:00 цагаас шууд дамжуулан хүргэж байна.

17 дахь удаагаа болж байгаа “Робокон” тэмцээнийг МҮОНРТ Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо-ABU-тай хамтран зохион байгуулдаг билээ. “Робокон 2018” тэмцээний үндэсний ялагчаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Б.Нямбаяр багштай “Эрчим-1” баг шалгарсан юм.

Вьетнамын телевизийн хариуцан зохион байгуулж буй “ABU Robocon 2018” тэмцээнд нийт 17 улсын 18 баг оролцож байна. Тэмцээний дүрэм ёсоор оролцогч багуудын хийсэн роботууд цацагт дүүгүүрийг хоёр өөр түвшинд байрлах цагирагуудаар гурван байрлалаас оруулж, есөн метрийн зайд байрлах алтан таваг дээр тогтоодог.

Энэ удаагийн тэмцээнийг Японы “NHK” телевиз Вьетнамын телевизтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу англи, монгол, япон, араб, хятад, франц, индонез, кхмер, солонгос, перс, испани, тайланд, вьетнам гэсэн 13 хэлээр олон улсад шууд дамжуулах юм.

Үзэгч та Монголынхоо багийг "Mongolian National Broadcaster" пэйжээр дэмжээрэй. Тэмцээний талаарх мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.

Хуваалцах