Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рожер Федерер 1/8 шигшээд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний 4 их дуулга тэмцээний нэг Америкийн нээлттэй тэмцээн 7 дахь өдрөө үргэлжилж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рожер Федерер 1/8 шигшээд шалгарлаа
Рожер Федерер 1/8 шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн талбайн теннисний 4 их дуулга тэмцээний нэг Америкийн нээлттэй тэмцээн 7 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний 3-р тойргийн тоглолтууд болж, шөвгийн 8-д өрсөлдөх тамирчдын нэрс эхнээсээ тодорлоо. Тэртээ 1881 оноос эхлэлтэй мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий томоохон тэмцээнүүдийн нэг Америкийн нээлттэй тэмцээн энэ жил 50 мянга 400 сая америк долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж байна.

137 дахь удаагийн америкийн их дуулага тэмцээнд энэ жил эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 128 шилдэг тамирчин өрсөлдөж, эхний 3 тойргийн дараах байдлаар шилдэг 16 тамирчин шалгарн үлдээд байна. Өнөөдөр тэмцээний 3-р тойргийн тоглолтод дэлхийн чансааны номер 3, Швейцарийн алдарт тамирчин Рожер Федерер, Испанийн Пелисиано Лопес нар учраа тааран тоглож, энэ цаг үеийн дэлхийн шилдэг тамирчдын нэг, 36 настай Рожер Федерер 3 үеийн тоглолтод 6-3, 6-3, 7-5-ын харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Тэрээр ингэснээр дараагийн шатандаа Германы шилдэг теннисчин Пилип Колшрейбертэй өрсөлдөхөөр боллоо.

Хуваалцах