Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рожер Федерер Их дуулгаас хасагдлаа

АНУ-ын Нью-Иорк хотноо үргэлжилж байгаа их дуулга тэмцээний шөвгийн 8-д Швейцарийн алдарт тамирчин Рожер Федерер, дэлхийн чансааны номер 28, Аргентины Хуан Мартин дел Потротой учраа таарсан.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рожер Федерер Их дуулгаас хасагдлаа
Рожер Федерер Их дуулгаас хасагдлаа. Зураг: МҮОНРТ

Тэртээ 1881 оноос эхлэлтэй мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий томоохон тэмцээнүүдийн нэг Америкийн нээлттэй тэмцээн энэ жил 50 сая 400 мянган америк долларын шагналын сантайгаар зохион байгуулагдаж байна. АНУ-ын Нью-Иорк хотноо үргэлжилж байгаа их дуулга тэмцээний шөвгийн 8-д Швейцарийн алдарт тамирчин Рожер Федерер, дэлхийн чансааны номер 28, Аргентины Хуан Мартин дел Потротой учраа таарсан. 2 шилдэг тамирчны тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж, 2 цаг 51 минутын хугацаанд үргэлжилсэн. Энэхүү хүч шавхсан тоглолтын эцэст 7-5 3-6 7-6 (10/8) 6-4 харьцаатай 4 үеийн тоглолтод Хуан Мартин дел Потро өрсөлдөгчөө хожжээ. Ингэснээр дэлхийн чансааны 3-р байрт эрэмбэлэгдэж байгаа өдгөө 36 настай Рожер Федерер энэ оны Америкийн их дуулга тэмцээнийг хагас шигшээ шатнаас орхиж байна. Тэгвэл дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан Хуан Мартин Дел Потро шөвгийн 4-т дэлхийн чансааг тэргүүлэгч, Испанийн алдарт тамирчин Рафаел Надальтай өрсөлдөхөөр боллоо.

Хуваалцах