Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ромеш Ранганатханы шоу Монголд болно

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь Мартин Мор, Том Родес, Адам Хантер нарын алдартны тоглолтыг өөрийн клубтээ зохион байгуулсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромеш Ранганатханы шоу Монголд болно
Ромеш Ранганатханы шоу Монголд болно. Зураг: МҮОНРТ

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь Мартин Мор, Том Родес, Адам Хантер нарын алдартны тоглолтыг өөрийн клубтээ зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 10-ны бямба гарагт Их Британийн комедиан Ромеш Ранганатханы шоуг зохион байгуулахаар болжээ.

Тэрбээр Монголд аялах болон баримтат кино хийх зорилгоор ирсэн ч “UB комеди” клубээс тавьсан саналыг зөвшөөрч, тус клубийн тайзнаас Монголын үзэгчдэд инээд бэлэглэх гэнэ.

Хуваалцах