"Ромья Жульетта" ирэх лхагва гарагт хөшгөө нээнэ
УДЭТ ирэх 12-ны өдөр буюу пүрэв гарагт Уйльям Шекспирийн "Ромья Жульетта" эмгэнэлт драмын жүжгээр үзвэрийн 85 дахь жилээ нээнэ.
Мэдээллийн алба

УДЭТ ирэх 12-ны өдөр буюу пүрэв гарагт Уйльям Шекспирийн "Ромья Жульетта" эмгэнэлт драмын жүжгээр үзвэрийн 85 дахь жилээ нээнэ. Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг анх 1966 онд С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ.
Удаах тавилт нь найруулагч Ч.Найдандоржийн найруулга, Ч.Чимэдийн орчуулгаар 1996 онд яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр тоглогдож байсан бол энэ удаад Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, МҮОНТ-ийн кино орчуулагч Х.Мэргэний орчуулгаар тавигдах юм. Ингэхдээ урьд өмнөх тоглолтуудаас олон зүйлээр ялгаатай буюу дан ганц эмгэнэлт хайр сэтгэлийг илэрхийлэх бус энэ цаг үе, нийгэмтэй холбох байдлаар уул зохиолыг нэлээд "эвдэж" хүргэх юм.
Ромеогийн дүрийг “Аав”, “Учрал”, “Хязгааргүй”, “19” зэрэг кино дэлгэцийн бүтээлүүдээр олны танил болсон залуу жүжигчин Б.Шинэбаяр бүтээх бол Жульеттад мөн олон кино уран бүтээлээр залуусын танил болсон жүжигчин О.Дөлгөөн тоглох юм. Жүжиг дээр УДЭТ-ийн үе үеийн туршлагатай уран бүтээлчдийн баг ажиллажээ.



















