Румыны парламент Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг цуцална
Румыны парламент олон нийтийн улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах шалтгаан болсон Эрүүгийн хууль дахь нэмэлт өөрчлөлтийг цуцлах шийдвэрийг гаргасан байна.
Мэдээллийн алба

Румыны парламент олон нийтийн улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах шалтгаан болсон Эрүүгийн хууль дахь нэмэлт өөрчлөлтийг цуцлах шийдвэрийг гаргасан байна. Румыны Засгийн газраас энэ нэмэлт өөрчлөлтүүдийг санаачилсан бөгөөд энэ дагуу шоронгуудын ачааллыг бууруулахын тулд 48500 доллараас бага авлига авсан хүмүүст өршөөл үзүүлэхээр байсан юм.
Харин олон нийт эрс эсэргүүцэн тэмцсэн учир Ерөнхий сайд Сорин Гриндяну нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохоо мэдэгдсэн. Гэвч олон нийтийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд жагсагчид эрүүгийн хууль дахь нэмэлт өөрчлөлтийг цуцлахыг шаардаж байсан бол одоо Засгийн газраас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг тулган шаардсаар байна.


















