Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рүүние "Эвертон" клубын төлөө талбайд гарлаа

"Европа лиг"-ийн тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх 3-р тойргийн сонгон шалгаруулалтын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаад Английн Мерсисайдын "Эвертон" клуб "Гүүдисон Парк"-даа Словакийн "Ружомберок" клубыг хүлээн аван тоглолоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рүүние "Эвертон" клубын төлөө талбайд гарлаа
Рүүние "Эвертон" клубын төлөө талбайд гарлаа. Зураг: МҮОНРТ

ЕХХ-ны "Европа лиг"-ийн 2017/2018 оны улирлын тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх 3-р тойргийн сонгон шалгаруулалтын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаад Английн Мерсисайдын "Эвертон" клуб "Гүүдисон Парк"-даа Словакийн "Ружомберок" клубыг хүлээн аван тоглолоо. Энэ тоглолтод Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Уэйн Рүүние "Эвертон"-ы төлөө талбайд гарчээ. Тэрээр мэргэжлийн тамирчны гараагаа энэ клубээс эхэлж, улмаар 2004 онд Английн алдарт "Манчестер Юнайтед" клубтэй нэгдэж байсан билээ. Тэрхүү цаг үеээс хойш Уэйн Рүүние "Улаан чөтгөхүүд"-ийн бүрэлдэхүүнд 13 жилийг өнгөрүүлэхдээ мөн "Манчестер Юнайтед" бүх цаг үеийн мэргэн бууч болоохын зэрэгцээ Английн "Премьер лиг"-ийн тэмцээнд 5 удаа түрүүлж, ЕХХ-ны "Аваргуудын лиг", "Европа лиг", ОУХБХ-ны клубуудын ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийн аваргын цомыг хүртсэн билээ. Мөн энэ тоглолтод Нидерландын Аяакс клубээс энэ зуны солилцоо наймааны цонхоор Будант Альбионд хүрэлцэн ирсэн Дэви Классен "Эвертон"-ы бүрэлдэхүүнд талбайд гарсан байна. Энэ өдрийн тоглолтын 64 дэх минутад Англи хамгаалагч Лэйтон Бэйнес 16 метрийн торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж, хожлын гоолыг оруулжээ. Ингэснээр Роналд Куман дасгалжуулагчтай Эвертон-ы залуус өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Багуудын хариу тоглолт Словакийн "Ружомберок" клубын талбайд болно.

Хуваалцах