С.Бямбасүрэн авга ахынхаа амжилтыг ахиуллаа
Тус тэмцээнд Асашёорюү Д.Дагвадорж 1998 онд оролцож, хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ жилийн барилдаанд С.Бямбасүрэн үзүүрлэж, авга ахынхаа амжилтыг ахиуллаа.
Мэдээллийн алба

Бүх Японы ахлах сургуулийн спортын их наадам өнгөрөгч долоо хоногт Токио хотноо болж, сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Монголын хоёр бөх үлдэв.
Тодруулбал А.Амарсанаа түрүүлж, С.Бямбасүрэн үзүүрлэсэн билээ. Тэгвэл энэхүү барилдааны дэд байрт шалгарсан С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн том ах Сугаррагчаагийн хүү аж.
Тус тэмцээнд Асашёорюү Д.Дагвадорж 1998 онд оролцож, хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл энэ жилийн барилдаанд С.Бямбасүрэн үзүүрлэж, авга ахынхаа амжилтыг ахиуллаа.


















