С.Эрдэнэбаяр УАШТ-д 11 дэх удаагаа түрүүллээ
УАШТ-д 11 дэх удаагаа түрүүлж, давтахад бэрх амжилтын эзэн боллоо.
Мэдээллийн алба

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.
Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн +92 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр алтан медаль хүртсэн байна.
Тэрбээр аваргын төлөөх тоглолтод “Хүч” спорт хорооны тамирчин Х.Бекнурыг ялав. Ингэснээр УАШТ-д 11 дэх удаагаа түрүүлж, давтахад бэрх амжилтын эзэн боллоо.


















