Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай

Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмэгдүүлсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үзэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмэгдүүлсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үзэж байна.

Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагаар 15 аймагт ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийжээ.

Энэ үеэр иргэд эрчим хүч цахилгаан дулааны үнийн нэмэгдлийг голлон хэлж, ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байгааг шүүмжилсэн байна.

Тэр дундаа аж үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэр болон өрхийн аж ахуй эрхлэгчид хаалгаа барихад хүрч, ажилгүйдэл үнийн хөөрөгдөл сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлжээ.

Иймээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний үндэсний хороонд цахилгаан, дулааны үнийн асуудлаар хандаж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмсэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай

Хуваалцах