Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Гантогоо "Чи бэлэн үү"

Солонгосын аялал жуулчлалын корпораци, "Монгол Контент" ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Гантогоо "Чи бэлэн үү"
С.Гантогоо "Чи бэлэн үү". Зураг: МҮОНРТ

"Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоогийн бие даасан хоёр дахь уран бүтээл "Чи бэлэн үү" дууны клип сонгсогчдод хүрэхэд бэлэн болжээ. Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Love story” нэртэй дууныхаа клипний зураг авалтыг БНСУ-д хийлгээд иржээ.

“Чи бэлэн үү” дуунд түүнтэй хамтарч Солонгост уран бүтээлээ туурвиж байсан Германы дуучин бүсгүй тоглосон байна.

Солонгосын аялал жуулчлалын корпораци, "Монгол Контент" ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ.

Дараагийн уран бүтээлийнхээ клипийг тэрбээр есдүгээр сарын дундуур цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

С.Гантогоо нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин бөгөөд “Яг түүн шиг” шоугаар олонд танигдаж, Монголын урлагт хөл тавьсан юм.

Хуваалцах