Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Гантогоо хамтарч ажиллах бүжигчний эрэлд гарна

С.Гантогоогийн бүжиг дэглээчээр “Aim4r” production-ий захирал,бүжигчин Э.Батзориг ажиллаж, бүжигчдийг сонгох гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Гантогоо хамтарч ажиллах бүжигчний эрэлд гарна
С.Гантогоо хамтарч ажиллах бүжигчний эрэлд гарна. Зураг: МҮОНРТ

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.

Тэрбээр, клип, тоглолтдоо тогтмол хамтран ажиллах бүжигчдээ хайж байгаа гэнэ. Тиймээс авьяаслаг, эрч хүчтэй, өөрсдийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаад байна.

С.Гантогоогийн бүжиг дэглээчээр “Aim4r” production-ий захирал,бүжигчин Э.Батзориг ажиллаж, бүжигчдийг сонгох гэнэ.

Шалгаруулалт маргаашнаас “Макс Молл” дэлгүүрийн таван давхарт байрладаг “Aim4r” production-ы байранд болно.

Сонгон шалгаруулалтад оролцоход бүртгэлийн хураамж төлөхгүй гэнэ.

Хуваалцах