Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчдыг тэргүүлж, Б.Тэгшбаяр дэд байрт шалгарлаа

Энэтхэг улсад засмал замын дугуйн "Пүнэ Гранд Тур" олон улсын уралдаан нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болж, тэмцээнд 27 багийн нийт 162 тамирчин өрсөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчдыг тэргүүлж, Б.Тэгшбаяр дэд байрт шалгарлаа
С.Жамбалжамц Азийн шилдэг дугуйчдыг тэргүүлж, Б.Тэгшбаяр дэд байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсад засмал замын дугуйн "Пүнэ Гранд Тур" олон улсын уралдаан нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болж, тэмцээнд 27 багийн нийт 162 тамирчин өрсөлдлөө.

Таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц зургаадугаар байрт шалгаран Азийн шилдэг дугуйчны улбар шар цамц, тэргүүн байр эзэллээ.

Түүнтэй мөр зэрэгцэн уралдсан Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батсайханы Тэгшбаяр Азийн шилдэг дугуйчны хоёрдугаар байрт шалгарсан байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах