Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар 50 км-ын зайн уралдаанд түрүүллээ

Баянзүрх дүүргийн баг 50 км замыг 1:11.06 цагийн хугацаанд туулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар 50 км-ын зайн уралдаанд түрүүллээ
С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар 50 км-ын зайн уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын засмал замын дугуйн багийн 50 км-ын зайн уралдаан Хүй долоо худагт болж, 10 багийн 40 дугуйчин хурд сорив. Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бөгөөд энэ багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Батбаатар нар багтжээ.

Харин удаах байрт Хөвсгөл аймаг (Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Б.Мягмарсүрэн, Н.Буянтогтох), Сүхбаатар аймаг (Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Ханхүү, Б.Амартүвшин)-ийн баг орлоо.

Сонирхуулахад, Тус тэмцээнд түрүүлсэн Баянзүрх дүүргийн баг 50 км замыг 1:11.06 цагийн хугацаанд туулжээ.

Хуваалцах