Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Жамбалжамц шилдэг арван дугуйчны нэг боллоо

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 1100 км замыг 25:56'32" секундэд туулан есдүгээр байрт оржээ. Түүнчлэн Ази тивийн шилдэг таван дугуйчны нэг болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жамбалжамц шилдэг арван дугуйчны нэг боллоо
С.Жамбалжамц шилдэг арван дугуйчны нэг боллоо. Зураг: МҮОНРТ

"Tour de Langkawi 2022" мэргэжлийн дугуйн олон өдрийн тэмцээн найм хоног үргэлжилж өчигдөр дүнгээ гаргажээ. Тус мэргэжлийн "A" зэрэглэлийн тэмцээнд 35 орны 117 тамирчин хүч сорин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 1100 км замыг 25:56'32" секундэд туулан есдүгээр байрт оржээ. Түүнчлэн Ази тивийн шилдэг таван дугуйчны нэг болсон байна.

Үүнээс гадна ОУХМ С.Жамбалжамц уулын шилдэг дугуйчны жагсаалтад хоёрдугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр шилдэг аравт багтсан зэрэг амжилтаараа Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Хуваалцах