Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Жаргал Сири болон БНХАУ-ын шигшээ багын тоглолтыг удирдав

С.Жаргал талбайн гаднах шүүгч гэж болох тоглолт зохион байгуулагчийн ажлыг тав дахь жилдээ хийж, ОУХБХ, АХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй зохион байгуулагч болж чадав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Жаргал Сири болон БНХАУ-ын шигшээ багын тоглолтыг удирдав
С.Жаргал Сири болон БНХАУ-ын шигшээ багын тоглолтыг удирдав. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатанд учраа таарсан Сири болон БНХАУ-ын шигшээ багын тоглолтыг удирдан зохион байгуулав.

Тэрбээр тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг биечлэн удирдан явуулсан анхны Монгол тоглолт зохион байгуулагч /match commissioner/ болж байна.

С.Жаргал талбайн гаднах шүүгч гэж болох тоглолт зохион байгуулагчийн ажлыг тав дахь жилдээ хийж, ОУХБХ, АХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй зохион байгуулагч болж чадав.

Түүний хувьд 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Малайз-Паластин, Вьетнам-Ирак, Афганистан-Сингапур, БНАСАУ-Катар гэсэн тоглолтыг удирдан зохион байгуулсан бол өчигдөр 21:45 цагаас ДАШТ-ий урьдчилсан шатны ээлжит нэгэн тоглолтыг удирдан явууллаа.

Тэрбээр МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах комиссын даргын албыг хашдаг билээ.

С.Жаргалын сүүлийн таван жилд зохион байгуулсан зарим олон улсын тэмцээн болон тоглолтууд:
1. Үндэсний шигшээ багуудын оролцдог тэмцээн.
2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд
- Малайз – Паластин
- Вьетнам – Ирак
- Афганитсан – Сингапур
- Умард Солонгос – Катар
- Сир – Хятад

2019 оны ААШТ-ий тоглолт:
- Малдив – Еймен
- Еймен – Тажикистан

Азийн тивийн тэмцээн уралдаан:

-“Азийн наадам 2014” он Өмнөд Солонгос, Инчеон хот
-“Зүүн Азийн наадам” Танжьяан 2013 он
-“Зүүн өмнөд Азийн наадам” Мьяанмар 2013 он
-Азийн 23 хүртэлх насны АШТ
-Азийн 16 хүртэлх насны АШТ
-Азийн 16 хүртэлх насны охидын АШТ
-Азийн 14 хүртэлх насны АШТ

Хуваалцах