Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Номин Италид болсон ардын бүжгийн уралдааны тэргүүн байрт шалгарлаа

“Art marathon in Italy” олон улсын наадам энэ сарын 10-13-нд Итали улсын Ром хотод цахимаар зохион байгуулагджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Номин Италид болсон ардын бүжгийн уралдааны тэргүүн байрт шалгарлаа
С.Номин Италид болсон ардын бүжгийн уралдааны тэргүүн байрт шалгарлаа. Зураг: МҮОНРТ

“Art marathon in Italy” олон улсын наадам энэ сарын 10-13-нд Итали улсын Ром хотод цахимаар зохион байгуулагджээ. Тус олон улсын наадмын ардын бүжгийн төрлийн 8-10 насны ангилалд Монгол Улсын оролцогч Санжаасүрэнгийн Номин нэгдүгээр байр эзэлсэн байна.

С.Номин тус тэмцээнд оролцоход соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал бэлтгэл, сургуулилтыг нь хангажээ.

Сонирхуулахад, Э.Амаржаргал өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Москва хотод болсон “Friends in Moscow” олон улсын хөгжим, бүжгийн зургаадугаар наадмын ардын бүжгийн төрөлд 25-аас дээш насны ангилалд өрсөлдөн тэргүүн байр эзэлсэн билээ.

Хуваалцах