Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Ням-Очир УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэв

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болсон УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ням-Очир УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэв
С.Ням-Очир УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд өчигдөр өндөрлөлөө.

Монгол бөх олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит хүрээнд болсон УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдлөө.

Дэлхийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр явагдсан улсын аваргын тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 120 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон юм.

65 кг-ын жинд нийт 30 бөх барилдсан бөгөөд тэдний дунд дэлхийн аваргын медальтнууд олон байлаа. Дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийх байсан ч эмчийн магадлалаар барилдаагүй юм. Мөн энэ жингийн шилдэг бөхийн нэг “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа Г.Ханбүргэдэд ялагдаж, медальгүй буцлаа.

Шигшээ барилдаанд шалгарсан дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртэв.

Хамгийн хүнд жин болох 125 кг-д 30 бөх барилдлаа. Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Н.Золбоо шилдэг гэдгээ дахин харуулж, аваргын алтан медалийн эзэн болсон юм.

ДҮН:

ЭРЭГТЭЙ:

65 кг: \30 бөх\

Алтан медалийн төлөө: Э.Ням-Очир (Хилчин)

Мөнгөн медаль: Б.Батмагнай (Алдар)

Хүрэл медаль: Т.Тулга (Арслан), Г.Ханбүргэд (Даян бөх)

86 кг \16 бөх\

Алтан медаль: О.Үйтүмэн (Алдар)

Мөнгөн медаль:П.Өнөрбат (Хасумегастарс)

Хүрэл медаль: Б.Нямбаяр (Хүч), Г.Ганхуяг (Аваргууд)

125 кг: \30 бөх\

Алтан медалийн төлөө: Н.Золбоо (Хүч)

Мөнгө медаль: О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай)

Хүрэл медаль: Б.Гончигтавхай (Цастын барс), М.Бэлгүтэй (Женко) тус тус улсын аваргын медальт байранд шалгарлаа.

Хуваалцах