Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Одонтуяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяаг намын жагсаалтад орох боломжтой боллоо гэсэн яриа гараад байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Одонтуяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ
С.Одонтуяа Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяаг намын жагсаалтад орох боломжтой боллоо гэсэн яриа гараад байгаа. Харин С.Одонтуяа гишүүн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тойрог олдохгүй гэсэндээ энэ холбооны тэргүүн болох гэж зүтгээгүй. Баянгол дүүрэгт байгуулсан ялалтын туршлагаасаа намынхаа эмэг­тэйчүүдэд хуваалц, сонгуульд бэлдүүл, цаашлаад ялалт байгуул гэдэг үндэслэлээр надад нэрээ дэвшүүлээч гэсэн санал их ирсэн учраас нэр дэвшсэн. Би одоо ч тойрогтоо ажилласаар байна. Тиймээс би тойрогтоо нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна ямар ч туршлага, мэдлэггүй хүмүүс намын жагсаалтаар гарч ирлээ гэх яриа их гардаг учраас АН энэ жил жагсаалтынхаа эхний 10-т их хурлын гишүүдийг оруулахаар тооцож байгаа аж. Хэрэв С.Одонтуяа гишүүн жагсаалтад орохоор бол УИХ дахь намын бүлгийн дэд дарга, өмнө нь жагсаалтад орж байгаагүй гэх мэт шалтгаанаар орж болно. Гэсэн ч тэрбээр өөрийнхөө тойрогт нэр дэвшихээр болжээ.

Хуваалцах