Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн фото үзэсгэлэн нээлтээ хийлээ

Оросын Шинжлэх ухаан Соёлын төв /РЦНК/ Монгол Улсын Консерватори хамтран зохион байгуулж буй суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын 150 жилийн ойн хүрээнд С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн Фото үзэсгэлэн 2023 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Конс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн фото үзэсгэлэн нээлтээ хийлээ
С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн фото үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Оросын Шинжлэх ухаан Соёлын төв /РЦНК/ Монгол Улсын Консерватори хамтран зохион байгуулж буй суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын 150 жилийн ойн хүрээнд С.Рахманиновын амьдрал уран бүтээлийн Фото үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэн нь 2023 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Консерваторийн хичээлийн нэгдүгээр байрны 2 давхарт гарч байна.

Мөн "С.Рахманинов-Дэлхийн хөгжмийн ертөнц дэх Оросын хөгжмийн зохиолч" баримтат кино Монгол хадмал бичигтэй зохиолч Анна Эспарсагийн тайлбартайгаар 2023 оны есдүгээр сарын 14-нд толилуулжээ.

Хуваалцах