Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Тэнгэр БНХАУ-ын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ

С.Тэнгэр анх 1989 онд Хятадын эстрадын дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож шилдгээр шалгаран нэр алдар нь түгжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Тэнгэр БНХАУ-ын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ
С.Тэнгэр БНХАУ-ын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр БНХАУ-ын "Алтан хоолойт дуучин" хэмээх алдрыг хүртжээ.

Энэ сарын 21-нд тус улсын нэгэн үеийн удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд уг шагналыг гардуулсан байна. Тэрбээр, өдгөө БНХАУ-ын томоохон дуу бүжгийн чуулгын даргаар ажилладаг аж.

С.Тэнгэр анх 1989 онд Хятадын эстрадын дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцож шилдгээр шалгаран нэр алдар нь түгжээ.

1991 онд аягуугаа зохиосон түүний “Аав бид хоёр" дуу нь Азийн хөгжмийн наадмын хоёрдугаар байр эзэлсэн бол Ч.Чимидийн "Би монгол хүн" шүлгээр бүтсэн дуу Монгол туургатны сүлд дуулал болсон юм.

Хуваалцах