Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Цэрэнчимэд эзэн орны бөхийг цэвэр яллаа

“Бухарест-2018” 23 хүртэлх насны ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаанаар эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Цэрэнчимэд эзэн орны бөхийг цэвэр яллаа
С.Цэрэнчимэд эзэн орны бөхийг цэвэр яллаа. Зураг: МҮОНРТ

“Бухарест-2018” 23 хүртэлх насны ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаанаар эхэллээ. 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Монголын тамирчдын салхийг хагалж, эхний ялалтаа авлаа. Тэрбээр эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр (10:0) цэвэр яллаа.

Энэ жилээс их спортдоо эргэн ирээд буй С.Цэрэнчимэд гавьяат 1/4 шигшээд Украины Алина Акобиантай хүч үзнэ.

Хуваалцах