С.Тунгалагийн шүүх хурал хойшиллоо
Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга С.Тунгалагийг шүүх хурал энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо.
Мэдээллийн алба

Өвчтөний түүх хуурамчаар үйлдэж даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн дарга С.Тунгалагийг шүүх хурал энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо. Түүүний хэргийг өнгөрсөн оны зургадугаар сарын 13-нд харъяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн.
С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган, өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байдаг. Олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирлын хэмжээг бүрэн тогтоохын тулд хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан байна.


















