Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Заяасайхан "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэнэ

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажиллах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Заяасайхан "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэнэ
С.Заяасайхан "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэнгээ дэлгэхээр болжээ.

Ирэх долдугаар сарын 1-5-нд Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд толилуулах тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй бүтээл багтсан байна.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажиллах аж.

Зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр "Монгол Контент" ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд санамж бичгийн хүрээнд түүний бүтээлийг бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авч эхний ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Time machine” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, зураачийн талаарх баримтат киног бүтээж байгаа билээ.

Хуваалцах