Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийг кунг-футай хослуулсан спортын шинэ төрөл бий болжээ

Сүүлийн жилүүдэд, шинээр олон төрлийн спорт үүсч бий болж байна. Түүний нэг бол, сагсан бөмбөгийг кунгфу-тай хослуулсан спортын шинэ төрөлн байна. Хятадын иргэн Шен Гуодинь өөрийн зохиосон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийг кунг-футай хослуулсан спортын шинэ төрөл бий болжээ
Сагсан бөмбөгийг кунг-футай хослуулсан спортын шинэ төрөл бий болжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд, шинээр олон төрлийн спорт үүсч бий болж байна. Түүний нэг бол, сагсан бөмбөгийг кунгфу-тай хослуулсан спортын шинэ төрөлн байна. Хятадын иргэн Шен Гуодинь өөрийн зохиосон шинэ төрлийн спортыг олон нийтэд, танилцуулсан байна. Тэрээр АНУ-аас үүсэлтэй сагсан бөмбөгийн спортыг Азиас гаралтай, тулааны урлагийн нэг төрөл болох КунгФу-тай хослуулан, ийнхүү шинэ төрлийн спортыг бүтээгээд байна. Тэрээр энэ санаагаа анх өөрийн хамтрагчидтайгаа сургуулилт хийж байх үедээ, бодож олсоон гэдгээ хэлсэн.

Одоогийн байдлаар, энэ шинэ төрлийн спортын нэрийг хараахан оноож, өгөөгүй байгаа юм. Шен Гуодень өөрийн зохиосон спортын төрлийг улам хөгжүүлэхээр өдөр бур сагсан бөмбөгийн зааланд бэлтгэл сургуулилт хийж байгаа аж. Тэрээр сагсан бөмбөгийн болон Тай-Чи урлагын мастер юм. Сонирхуулахад, зурагчин Сол Нилмэн 2007 оноос эхлэн, хачирхалтай спортын төрлүүдийш хайж судалжээ.

Хамгийн хачирхалтай спортуудаас дурдвал, улаан шавар руу үсрэх, мэлхийний уралдаан, шатаж байгаа ариун цэврийн цаасаар теннис тоглох, нохойны сёрфинг, бүхээгтэй ариун цэврийн өрөөгөөр уралдах гэх мэт спортын төрлүүд байдаг юм байна.

Хуваалцах