Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 баг Словенид болох шилдэг багуудын тэмцээнд өрсөлдөнө

олимпод бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээн энэ сарын 8-9-нд Словенид болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 баг Словенид болох шилдэг багуудын тэмцээнд өрсөлдөнө
Сагсан бөмбөгийн 3х3 баг Словенид болох шилдэг багуудын тэмцээнд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээн энэ сарын 1-нд Серби улсын Суботица хотод эхэлсэн. Олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан баг өрсөлдсөн тус тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Ананд, А.Гансүх нар тоглож, амжилттай өрсөлджээ.

Үүнээс гадна олимпод бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээн энэ сарын 8-9-нд Словенид болно. Тус тэмцээнд манай улсын баг оролцох бөгөөд дээрх бүрэлдэхүүнд өөрчлөлт орох аж.

Сонирхуулахад, Олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан тэмцээнд Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар тоглоогүй.

Хуваалцах