Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-нд Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Бельгийн Антверпен хотноо энэ сарын 21-26-нд Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг оролцож байна. Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ баг Литва, Герман, Тайвань, Чилийн багтай “B” хэсэгт орсон. Харин эмэгтэй баг Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн багтай “С” хэсэгт өрсөлдөж байна.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний эрэгтэй шигшээ баг Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бол Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний эмэгтэй шигшээ баг Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж байна.

Хуваалцах