Сагсан бөмбөгийн ААШТ ирэх хоёрдугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод болно
Монгол Улсын шигшээ баг Сингапур, Хонгконг, Гуам, Малайз, Тайландын багтай "F" хэсэгт багтсан.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний II шат 2023 оны хоёрдугаар сарын 24-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
Монгол Улсын шигшээ баг Сингапур, Хонгконг, Гуам, Малайз, Тайландын багтай "F" хэсэгт багтсан.
Манай улсын шигшээ баг 2022 оны арваннэгдүгээр сард эх орондоо болсон I шатанд Тайланд, Малайзтай нэг хэсэгт өрсөлдсөн тул хоёрдугаар сарын 24-нд Хонгконгтой, 25-нд Сингапуртай, 26-нд Гуамыг "UG Arena"-даа тус тус хүлээн авч тоглоно.
"F" хэсэгт өрсөлдөх зургаан багаас дөрөв нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрх авах юм.


















