Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг шагнав
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сагсан бөмбөгийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулав.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн энэ сарын 21-26-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод болсон бөгөөд манай улсаас Б.Отгонсүрэн, Г.Ихбаяр дасгалжуулагчтай эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг оролцжээ.
Багш дасгалжуулагч, тамирчдаас гадна багийн ахлагчдыг оролцуулан нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Бээжин хотод болсон тэмцээнд оролцож эрэгтэй сурагчдын төрөлд Монгол Улсын баг тамирчид тавдугаар байр, эмэгтэй сурагчдын баг 11 дүгээр байр эзэлсэн байна.