Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонголоо

Холбооны удирдах зөвлөлд 22 хүн өрсөлдөж МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, Спортын мастер Ж.Чинзориг, П.Ганбат, Б.Батпүрэв, СМ Батболд, О.Сайнбаяр, Э.Анар, М.Батцолмон, ОУХМ Ш.Сэдбазар, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Гантөмөр, Бат-Орших нарын 15 хүн сонгогдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонголоо
Сагсан бөмбөгийн холбоо Ерөнхийлөгчөө сонголоо. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган болж бүтэц зохион байгуулалтаа өөрчилж шинэ дүрмээ батлалаа.
Холбооны удирдах зөвлөлд 22 хүн өрсөлдөж МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, Спортын мастер Ж.Чинзориг, П.Ганбат, Б.Батпүрэв, СМ Батболд, О.Сайнбаяр, Э.Анар, М.Батцолмон, ОУХМ Ш.Сэдбазар, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Гантөмөр, Бат-Орших нарын 15 хүн сонгогдлоо.
МСБХ Ерөнхийлөгчид ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нар өрсөлдөж 68 хувийн саналаар Б.Тамир ялж МСБХ-ны Ерөнхийлөгчийн албыг авлаа.

Хуваалцах