Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Саид Моллайгийн хүсэлтийг Азербайжаны жүдо бөхийн холбоо хэлэлцэж байгаа гэв

Тэгвэл одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариу өгөх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саид Моллайгийн хүсэлтийг Азербайжаны жүдо бөхийн холбоо хэлэлцэж байгаа гэв
Саид Моллайгийн хүсэлтийг Азербайжаны жүдо бөхийн холбоо хэлэлцэж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэжээ.

Тэгвэл одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариу өгөх юм байна.

Мөн Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад "Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид албан ёсоор мэдэгдэл хийх болно" гэсэн юм.

Хуваалцах