Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайдын албан даалгавар хэрэгжиж байна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон ту

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайдын албан даалгавар хэрэгжиж байна
Сайдын албан даалгавар хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт 10 дугаар сарын 13-ны өдөр 24 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ-ийн дарга нар тус даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлынхаа талаар Сайдад танилцууллаа.

Харин Сайд тус албан даалгаврын хэрэгжилт шуурхай явж байгааг сайшаагаад, цаашид бүх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээнд хяналт тавин ажиллахыг ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Хуваалцах