Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайлюгем нуруун дахь аргалийг судалж эхэлнэ

"Улаан ном"-д орсон Алтайн зэрлэг хонь буюу аргалийг Монгол Улс, ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Алтайн Бүгд Найрамдах улсын экологичид хамтран хамгаалахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайлюгем нуруун дахь аргалийг судалж эхэлнэ
Сайлюгем нуруун дахь аргалийг судалж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

"Улаан ном"-д орсон Алтайн зэрлэг хонь буюу аргалийг Монгол Улс, ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Алтайн Бүгд Найрамдах улсын экологичид хамтран хамгаалахаар болжээ.

Хоёр орны мэргэжилтнүүд аргалийн тоо толгойг бууруулахгүй байх талаар төлөвлөгөө боловсруулж, хил орчмын Сайлюгем нуруун дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагладаг аргалийг тоолохоор тохиролцсон байна.

Тэд тооллогодоо хүлээн авагчтай хүзүүвч ашиглахаар судалж байгаа аж. Сайлюгем нуруунд 1200 орчим аргаль бий гэсэн албан бус тоо байдаг.

Хуваалцах