Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сахалин– 2019" Монголын багийн туг өргөх ёслол боллоо

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож буй билээ.

МҮ
МҮОХ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сахалин– 2019" Монголын багийн туг өргөх ёслол боллоо
"Сахалин– 2019" Монголын багийн туг өргөх ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож буй билээ.

Өнөөдөр/02.08/ Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол зохион байгуулагдав. Ёслолд Монголын баг тамирчид болон Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, "Азийн хүүхдүүд – 2020" наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хуваалцах