Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Тус тэмцээний өмнөх шүүгчдийн семинар, шалгалтыг нээж, самбо бөхийн холбооны генсек Б.Ариун-Эрдэнэ үг хэлэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн маргаашаас 14 хүртэл "Буянт-Ухаа" спорт цогцолборт болно.

Тус тэмцээний өмнөх шүүгчдийн семинар, шалгалтыг нээж, самбо бөхийн холбооны генсек Б.Ариун-Эрдэнэ үг хэлэв.

Уг үйл ажиллагаанд гадаад, дотоодын 20 гаруй шүүгч хамрагдаж байна. Самбо бөх манайд улсад хөгжөөд 50 жилийн ойн баяр тохиож буй бөгөөд Монгол Улсаас олон аварга төрөн гарсан байдаг билээ.

Эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдаа хүрэлцэн ирж дэмжихийг урьж байна.

Хуваалцах