Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн УАШТ Булган аймагт болно

Монголын самбо бөхийн холбооны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нээс хоёрдугаар 2-нд Булган аймгийн Спортын ордонд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн УАШТ Булган аймагт болно
Самбо бөхийн УАШТ Булган аймагт болно. Зураг: МҮОНРТ

Монголын самбо бөхийн холбооны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нээс хоёрдугаар 2-нд Булган аймгийн Спортын ордонд болно. Тус тэмцээн самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат, улсын начин Жигмэдийн Оргилболдын нэрэмжит болон зохион байгуулагдах юм.

Самбо бөхийн эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 26, байлдааны самбын 13 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй (58, 64, 71, 79, 88, -98, +98 кг), эмэгтэйчүүд (50, 54, 59, 65, 72, -80, +80 кг) болон байлдааны самбын (58, 64, 71, 79, 88, -98, +98 кг) тус бүр долоо, нийт 21 жинд медалийн эздийг тодруулна.

Хуваалцах