Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Завхан аймагт боллоо

Багийн дүнгээр эрэгтэй баг тамирчдыг Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клуб, эмэгтэй баг тамирчдыг Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг тамирчид түүчээлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Завхан аймагт боллоо
Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Завхан аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-д Завхан аймагт боллоо.

Охидын 40 кг-ын жинд “Женко” клубын тамирчин Нандинцэцэг, 44 кг-ын жинд Боржин төвийн тамирчин Бүрнээбаяр, 48 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Гал-Од, 52 кг-ийн жинд Женко клубын тамирчин Намуундалай, 56 кг-ын жинд Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчин Энх-Отгон нар тэргүүлэв.

Харин хөвгүүдийн 70 кг-ын жинд СХД-ийн тамирчин Алтангэрэл, 75 кг-ын жинд Женко клубын тамирчин Батбаяр, 81 кг-ын жинд Архангай аймгийн тамирчин Мягмарсүрэн, -87 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Мөнхбаяр, +87 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Чилэгүнбаатар нар тэргүүллээ.

Багийн дүнгээр эрэгтэй баг тамирчдыг Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клуб, эмэгтэй баг тамирчдыг Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг тамирчид түүчээлсэн юм. Зохин байгуулагч Завхан аймгийн тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах