Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой

Нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой
Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Монгол Улс жилдээ арван мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй.

Нийт бэлтгэсэн ноолуурынхаа 80 орчим хувийг нь зөвхөн угаасан байдлаар экспортолж байна.

Ингэснээр жилд 400 сая доллар олдог. Тэгвэл энэ оны долоодугаар сарын 1-нээс зөвхөн самнасан ноолуур гадагшаа экспортолбол одоо олж байгаа мөнгөө нэг дахин нэмж олох боломжтой болно гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ярилаа.

Mongolian National Radio · Самнасан ноолуур экспортловол одоо олж байгаа мөнгийг нэг дахин нэмэх боломжтой

Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрийн 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэх давуу талтай гэж салбарын сайд хэллээ.

Хуваалцах