Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санаачилгын туг аялж байна

Нийслэл хотынхоо ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд дүүргийнхээ нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудаараа “Хотын соёл-Биднээс эхэлнэ” Санаачилгын туг аялуулж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санаачилгын туг аялж байна
Санаачилгын туг аялж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотынхоо ойг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд дүүргийнхээ нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудаараа “Хотын соёл-Биднээс эхэлнэ” Санаачилгын туг аялуулж байгаа юм.

Санаачилгын туг нь нэг байгууллагад 14 хоногийн хугацаатай аялж байгаа бөгөөд энэ хугацаанд тухайн байгууллага өөрсдийн үйл ажиллагааны онцлог, боломж нөхцөлийн хүрээнд Хотын соёлд бодитой, томоохон хувь нэмэр оруулахуйц ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлэх ёстой юм.

Аяныг эхлүүлсэн байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГазар байлаа. Тус байгууллага нь туг аялах хугацаанд Өнөр хорооллын арын зам дагуух гараашнуудын дунд хуралдсан олон жилийн хур хогийг цэвэрлэжээ.

Дээрх гараашнуудын дундах хогийг хэзээ хамгийн сүүлд цэвэрлэснийг санах хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Ойр орчинд амьдардаг иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлдэг газар байсан юм. Цэвэрлэгээг гардан хийсэн тус байгууллагын ажилчид арай л үхсэн хүн гарахгүй байна гэж толгой сэгсэрч байлаа.

Нийслэл хотоо Их хотын дайтай байлгах гэсэн Сонгинохайрханчуудын хүслийг тээсэн “Хотын соёл” төслийн хүрээнд энэ мэт иргэдэд шууд хүрсэн ажлууд олныг хийх байх гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсч эхэлж байна.

Хуваалцах