Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институттай хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хороо албан хаагчдынхаа чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэшлийн зэрэг олгодог дэлхийн нэр хүндтэй байгууллага Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институттай хамтран ажиллана
Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институттай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо албан хаагчдынхаа чадавхыг бэхжүүлэх зорилгоор мэргэшлийн зэрэг олгодог дэлхийн нэр хүндтэй байгууллага Санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн институт (Chartered Financial Analyst Institute, CFA)-тай 2020 оныг дуустал хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус институтээс санхүүгийн итгэмжлэгдсэн шинжээчийн мэргэшлийн зэрэг олгох гурван түвшний шалгалтыг жил бүр зохион байгуулдаг юм. Гэрээгээр эдгээр шалгалтуудад хамрагдах албан хаагчдад хураамжийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг тохиролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах